Даршилсан ногооны үйлдвэрлэл явуулж, худалдааны газруудад түгээлт хийж байсан зөрчлийг илрүүллээ
Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тус дүүргийн 4-р хороо орон сууцны зориулалттай 20 дугаар байрны 2 давхарт
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тус дүүргийн 4-р хороо орон сууцны зориулалттай 20 дугаар байрны 2 давхарт даршилсан ногооны үйлдвэрлэл явуулж, худалдааны газруудад түгээлт хийж байсан зөрчлийг илрүүллээ.
Илэрсэн зөрчлийг үндэслэн тухайн аж ахуй нэгжид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар захиргааны шийтгэл ногдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож ажиллалаа.
Цаашид ард иргэдэд бүтээгдэхүүний шошгын мэдээлэлээс хаана, хэзээ үйлдвэрлэсэн талаархи мэдээлэлийг сайтар харж худалдан авалт хийж байхыг сэрэмжлүүлж байна.




















