“Давхар дээлний” асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан яг одоо эхлэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан яг одоо эхлэж байна.
Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийх юм. Өөрөөр хэлбэл, гишүүдийн “давхар дээлийг” тайлах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Үүнээс гадна Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулна. Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Хууль зүйн байнгын хорооны саналуудыг сонсох юм.


















