“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хөтөлбөр эхэллээ
Олон нийтийг давсны хэрэглээгээ багасгахад уриаллаа.
Мэдээллийн алба

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хөтөлбөр орон даяар эхэллээ. Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн эхний шат 2017 оноос нийслэл хотын томоохон хүнсний үйлдвэрүүд, нийтийн хоолнц газруудад өрнөсөн. Үр дүнд нь тухайн байгууллага, үйлдвэрүүд давсны хэрэглээгээ 30-40 хувь хүртэл бууруулж чадсан байна. Энэ туршлагаа орон нутагт хүргүүлж олон нийтийг давсны хэрэглээгээ багасгахад уриаллаа. ХХААХҮЯ-ны газрын дарга н.Онон ингэж ярилаа.
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд давсны хэрэглээг бууруулах аяныг өрнүүлж байна. Давсны хэрэглээ буурснаар зүрх судас, хоол боловсруулах эрхтэний өвчлөл, хавдрын эрсдлийг 50 хувиар бууруулах боломжтой юм. Өдөр тутамдаа хэрэглэж байгаа хүнснийхээ давсыг багасгах, хүнсний үйлдвэрүүдэд мөн давсыг бага хэрэглэх зөвлөмжийг өгч, хяналт тавин ажиллаж байгаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн н.Хонгорзул хэллээ.
Улсын хэмжээнд 10 хүн тутмын найм нь хоногт хэрэглэх ёстой 5 гр давснаасаа даруй 2-3 дахин ихээр хүнсэндээ хэрэглэж байна.


















