Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны бүртгэл ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ

ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, НЗАА, Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын ЗДТГ, ХХААГ, МХГ, Боловсрол, урлаг, соёлын газар хамтран зохион байгуулж буй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны бүртгэл ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ
“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны бүртгэл ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, НЗАА, Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын ЗДТГ, ХХААГ, МХГ, Боловсрол, урлаг, соёлын газар хамтран зохион байгуулж буй "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" хоёрдугаар шатны арга хэмжээг орон даяар зохион байгуулж байгаа тул хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүртгэлийг 2019 оны гуравдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл сунгаж байна.

Арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ыг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд:

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААНБ нь харьяа дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээр дамжуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд,
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хүнс үйлдвэрлэгчид Хүнсчдийн холбоонд,
Аймаг, орон нутагт хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгүүлэхээс гадна оролцох хүсэлтээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шууд хүргүүлж болно.
Иймд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага нь албан ёсоор оролцох хүсэлт, ажлын төлөвлөгөөгөө дээр заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

Арга хэмжээ зохион байгуулагчдын зүгээс хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг уг арга хэмжээнд идэвхтэй хамрагдан, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллахыг уриалав.

Хуваалцах