Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" уулзалт болж байна

ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран өнөөдөр "Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" уулзалт зохион байгуулж байна. Уулзалтад МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" уулзалт болж байна
"Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" уулзалт болж байна. Зураг: МҮОНРТ

ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран өнөөдөр "Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" уулзалт зохион байгуулж байна. Уулзалтад МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежер зэрэг нийт 150 хүн оролцож байна.

Уулзалтаар давсны хэрэглээг бууруулах стратеги (Монголчуудын давсны хэрэглээ), халдварт бус өвчний асуудлаарх ДЭМБ-ын бодлого, стратеги, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний удирдамж, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан туршилтын үр дүнг танилцуулах юм.

Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.5 дахин өндөр (11.5 гр) байгаа, нөгөө талаар түүнээс шалтгаалсан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.

ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оноос хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Хуваалцах