Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаанаар хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаанаар хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулах саналыг Байнгын хороонд хүргүүлжээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулахыг дэмжлээ.

Хуваалцах