Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэд хурандаа Ким Хунсаныг хүлээн авч уулзлаа

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж БНСУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ким Хунсан болон шинээр томилогдсон Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Сэо Мүн Сук нарыг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд хурандаа Ким Хунсаныг хүлээн авч уулзлаа
Дэд хурандаа Ким Хунсаныг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж БНСУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа КимХунсан болон шинээр томилогдсон Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа СэоМүнСук нарыг хүлээн авч уулзлаа.

Батлан хамгаалахын сайд Т.Дуламдорж дэд хурандаа КимХунсанд хандаж хэлсэн үгэндээ "Удахгүй үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, эх орон руугаа буцах гэж байгаа Танд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баярлаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.Та манай улсад дөрвөн жилийн хугацаанд томилогдон ажиллахдаа хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, улам ойртуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм шүү" гээд Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Цэргийн хамтын ажиллагаа" медалиар шагнасныг нь гардуулж өгсөн бол ЗХЖШ-ын Энхийг дэмжих-Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын "Жуух бичиг"-ээр шагнасныг гардуулав.

Мөн Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж шинээр томилогдсон дэд хурандаа СэоМүнСукт шинэ албанд нь амжилт хүсэж, цаашдаа олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Хуваалцах