Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажиллана

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж, тус улсын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанд коронавируст халдвар

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажиллана
Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажиллана. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж, тус улсын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанд коронавируст халдвар (Ковид-19)-ын түргэвчилсэн оношилгоо, эмчилгээний туршлагаас судлана. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл багийн гишүүдийг хүлээн авч уулзан, олон улсын зорчигчдыг түргэвчилсэн аргаар оношилж байгаа болон урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл явцыг хэрхэн зохион байгуулж байгаа туршлагыг хуримтлуулж ирэхийг хүслээ.

Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч Л.Ганболд нар багтаж байна

Хуваалцах