Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэд сайд М.Ганхүлэг Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа

ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд сайд М.Ганхүлэг Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа
Дэд сайд М.Ганхүлэг Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа.

64 жилийн түүхтэй энэхүү байгууллага малын генийн санг хамгаалах, сайжруулах зорилгоор есөн чиг үүрэг хэрэгжүүлж байна.

Хонгор сум дахь цогцолборын 1-р ээлжийн барилга байгууламж 2018 онд ашиглалтад орж, Монгол Улсад баталгаажсан 56 үүлдэр, үүлдрийн хэсэг, омог, хэвшлийн хээлтүүлэгч, гадаадаас сайжруулагчаар авсан болон дотоодын шилмэл малаас тус тус үр үйлдвэрлэн хадгалах үйл ажиллагаа явуулж байна. Мөн

-11 аймаг дахь цөм сүргийн малыг хамгаалах, өсгөн үржүүлэх,

-Жилдээ 10 мянган литр шингэн азот үйлдвэрлэх

-Зохиомол хээлтүүлгийн техникч, мал ангилагч-шинжээч бэлтгэх, давтан сургах

-Малчид, иргэд, аж ахуйн нэгж, фермерүүдийн малд зохиомол хээлтүүлэг, биотехнологийн үйлчилгээ үзүүлэх

-Үржүүлгийн бүтээгдэхүүнд молекул, генетикийн шинжилгээ хийх

-Малыг ялган тэмдэглэх бар код бүхий ээмэг үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Малын удмын сангийн үндэсний төвд хүний нөөцөө чадавхжуулж, сургалтад хамруулах зайлшгүй шаардлага бий бөгөөд энэ чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах