Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэд сайд М.Ганхүлэг "Сүхбаатар аймаг-хөгжилд хамтдаа хөрөнгө оруулалтын чуулган"-д оролцож байна

Монгол Улсын Их хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого“-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг ханган Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжиж хамтран ажиллах зэргээр аймаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд сайд М.Ганхүлэг "Сүхбаатар аймаг-хөгжилд хамтдаа хөрөнгө оруулалтын чуулган"-д оролцож байна
Дэд сайд М.Ганхүлэг "Сүхбаатар аймаг-хөгжилд хамтдаа хөрөнгө оруулалтын чуулган"-д оролцож байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого“-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг ханган Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжиж хамтран ажиллах зэргээр аймаг болон бүс нутгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлснээр орон нутагт амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулах давуу тал, боломжуудыг танилцуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тус аймагт шинээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах зорилготой болж байна.

Чуулганы үеэр сумдын танилцуулга, аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, Хот, хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлт-Бичигт боомт, Хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ. Үзэсгэлэн худалдаагаар зочилж, Сүхбаатар аймгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах