Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээд болон мэргэжлийн боловсролын тогтолцоог уялдуулснаар эрэлтэд нийцсэн мэргэжилтэнтэй болно

Мэргэжлийн болон дээд боловсролыг хооронд нь холбож, уялдуулснаар ажил олгогчийн шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэж чадна гэж багш, мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд болон мэргэжлийн боловсролын тогтолцоог уялдуулснаар эрэлтэд нийцсэн мэргэжилтэнтэй болно
Дээд болон мэргэжлийн боловсролын тогтолцоог уялдуулснаар эрэлтэд нийцсэн мэргэжилтэнтэй болно. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн болон дээд боловсролыг хооронд нь холбож, уялдуулснаар ажил олгогчийн шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэж чадна гэж багш, мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Ингэснээр тухайн боловсон хүчин ажлын байранд гологдохгүй, бүтээгдэхүүн үйлчилгээ нь европын холбооны орнуудын түвшинд хүрч чадна.

Оюутан Дорж инженерээр суралцах 4 жилийнхээ дийлэнх цагийг нь танхимд онол үзэж өнгөрөөдөг. Тэр өөрөө л хичээхгүй бол мэргэжлийнхээ дагуу аль нэгэн байгууллагад дадлагажих боломж ховор. Яг ийм боловсролын тогтолцоог шийдэх гарцыг СЭЗДС эрэлхийлж эхэлжээ.

Гэхдээ энэ ажлыг политехникийн коллеж, их дээд сургуулиуд хамтран хэрэгжүүлж байж илүү үр дүнд хүрнэ. Өнгөрсөн жил 2200 гаруй хүн политехникийн коллеж төгссөнөөс ердөө 1.7 хувь нь л дэвшин суралцсан байна.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс...

Хуваалцах