Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДЭЭД ШҮҮХ: Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаав

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ын дарга гэх Б.Жагараас “намын 1 гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд цөөн хүний алдаатай мэдээлэл буруу бичигдсэн байгаа тул шивэлт, техникийн алдааг засах боломж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭЭД ШҮҮХ: Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаав
ДЭЭД ШҮҮХ: Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаав. Зураг: МҮОНРТ

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ын дарга гэх Б.Жагараас “намын 1 гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд цөөн хүний алдаатай мэдээлэл буруу бичигдсэн байгаа тул шивэлт, техникийн алдааг засах боломж өгч, эвлэлдэн нэгдэх боломж олгохыг хүссэн” хүсэлтийг Улсын дээд шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, мөн дээрх зөрчлийг арилгахаар тус намын материалаа татаж авах тухай хүсэлтийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус тус ирүүлжээ.

Дээрх хүсэлтийн дагуу Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Хуваалцах