Дээрмийн хэрэг үйлдсэн 15-21 насны этгээдийг баривчиллаа
Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 14-152нд шилжих шөнө 01:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-т 5-6 бүлэг этгээд орж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг НЦУГ-ын МШГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.
Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан худалдаа эрхлэгчдийг өөрийн өмчийн орон байр, албан байгууллагадаа хяналтын камер байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн дээрх гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар дунд насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учир эцэг эхчүүдийг хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


















