Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлгэрхангай суманд 320 өрхийн 200 мянган мал өвөлжинө

Дундговь аймгийн Засаг дарга Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дэлгэрхангай Сайхан-овоо Эрдэнэдалай сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа. Дэлгэрхангай сум хахир хүйтнээс урьтаж төсвийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлгэрхангай суманд 320 өрхийн 200 мянган мал өвөлжинө
Дэлгэрхангай суманд 320 өрхийн 200 мянган мал өвөлжинө. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Засаг дарга Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дэлгэрхангай Сайхан-овоо Эрдэнэдалай сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа. Дэлгэрхангай сум хахир хүйтнээс урьтаж төсвийн байгууллагуудаа төвлөрсөн халаалтад холбохоор ажиллаж байна. Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Захиргаа нь тус тусдаа котельтой учраас халаалт доголдох асуудал байнга гардаг байсан гэнэ. 10 сарын сүүлээр холболтын ажил дуусч 11 сарын 1 ээс халаалтаа өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ жил Дэлгэрхангай суманд 320 малчин өрхийн 200 гаруй мянган мал өвөлжинө өнгөрсөн 8 сараас бороо орсон хэдийч газрын гарц маш сайн гарч бод, бог гэлтгүй мал тарга тэвээрэг сайн авсан байна. Сумын Засаг даргын даалгавраар малчин бүр өвс хадаж, сорс зоодой хийж өвөлжилтийн ажилдаа эрвийх дэрвийхээрээ бэлджээ.

Харин отор нүүдэл хүлээн авахдаа бэлчээр ашиглалтын журмаа баримтлан отрын бүс нутгаа тогтоож бэлчээрийн даацад тохирсон хэмжээний отор хүлээн авах чиглэлтэй байна.

Хуваалцах