Дэлгэрхангайн торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ
“Ногоон Алт” төслийн мэргэжилтэн В.Болормаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын торомны ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Мэдээллийн алба

“Ногоон Алт” төслийн мэргэжилтэн В.Болормаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын торомны ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 2017 онд "Ногоон Алт" төсөл Дундговь аймагт хэрэгжиж эхэлсэн үеэс Дэлгэрхангай, Хулд, Өлзийт зэрэг тэмээ олонтой гурван суманд торомны ноосыг сэрмэн хайчилж, самнаж бэлтгэх сургалтыг малчдад явуулсан байна.
Сургалтын үр дүнд самнаж бэлтгэсэн 35 тонн торомны ноосыг малчид Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоонд тушааснаар биед эвтэйхэн, хөнгөн, дулаан хувцсыг үйлдвэрлэжээ.
Мэргэжилтэн В.Болормаа "Дундговь аймгийн малчид богино хугацаанд идэвхтэй сайн суралцаж, үр дүнтэй ажиллаж байна. Малчид торомны ноосоо сэрмэн хайчилж, самнаж түүхий эдийн чанар, гарцыг нэмэгдүүлснээр зах зээлийн ханшаас өндөр үнээр борлуулах боломжтой болсон. "Ногоон Алт" төслийн зорилго нь тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх юм. Тиймээс малчид илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй" гэлээ.
Сүүлийн үед Европын зах зээлд тэмээний ноосон бүтээгдэхүүний үнэлэмж, борлуулалт өсч байгааг тэрбээр дуулгаж, "Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ч тэдний шалгуур, хэрэглээнд нийцэж байна" онцоллоо.
Швецарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төслийн хүрээнд малчид Бэлчээр ашиглагчдын холбоо байгуулж, хамтран ажиллаж буй юм.


















