Дэлгүүрийн гадна асаалттай орхисон автомашинаас гурван сая төгрөг хулгайлжээ
“Lexus” маркийн тээврийн хэрэгслээс 3.000.000 төгрөг алдагдсан хэргийг 11 настай, эрэгтэй “С” болон 14 настай, эрэгтэй “У”, 15 настай, эрэгтэй “О” нар үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мэдээллийн алба

“Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдчихлаа” гэсэн дуудлага энэ сарын 2-нд 17:10 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад “Lexus” маркийн тээврийн хэрэгслээс 3.000.000 төгрөг алдагдсан хэргийг 11 настай, эрэгтэй “С” болон 14 настай, эрэгтэй “У”, 15 настай, эрэгтэй “О” нар үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэрэгтэй холбогдуулан Сар шинийн баяр дөхөж зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.


















