Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага аялахад тохиромжтой улсаар Монголыг нэрлэв

Аялал жуулчлалын салбар нь 2017 онд 1.3 тэрбум ам.долларын орлого олж дэлхийн нийт экспортын гурав дахь тэргүүлэх ангилал болсон гэж НҮБ-ын харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зарласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага аялахад тохиромжтой улсаар Монголыг нэрлэв
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага аялахад тохиромжтой улсаар Монголыг нэрлэв. Зураг: МҮОНРТ

Аялал жуулчлалын салбар нь 2017 онд 1.3 тэрбум ам.долларын орлого олж дэлхийн нийт экспортын гурав дахь тэргүүлэх ангилал болсон гэж НҮБ-ын харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зарласан.

Тэгвэл Монгол Улсыг зорих жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж 2017 онд 470 орчим мянга байсан бол 2018 онд 600 орчим мянгад хүрснийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага онцолж, Монгол Улсын аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж байгааг мэдээлсэн байна. Мөн тус байгууллагаас аялахад нэн тохиромжтой улсаар Монголыг тодруулжээ

Мөн “Форбес” сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 зорин очих газрын нэгээр, Инсайдер сэтгүүлээс бал сараа тэмдэглэх 13 шилдэг зорин очих газрын нэгээр Монголыг зарласан байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хуваалцах