Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн банкны төлөөлөгчид салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдтэй танилцлаа

Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газрын үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор “Үр дүнд суурилсан хөтөлбөр” хэрэгжүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банкны төлөөлөгчид салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдтэй танилцлаа
Дэлхийн банкны төлөөлөгчид салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдтэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газрын үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор “Үр дүнд суурилсан хөтөлбөр” хэрэгжүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна. Дэлхийн банкны төлөөлөгчид (2018.05.03) ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй яамны удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдтэй танилцлаа. Ингэснээр Засгийн газрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч оролцогч талуудтай тэргүүлэх чиглэлээ тохирох юм.

Хуваалцах