Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” үргэлжилж байна

“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд үргэлжилж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” үргэлжилж байна
“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Дэлхийн улс орнуудад "Ковид-19"-ын цар тахлаас шалтгаалан маш олон хүүхдүүд товлолын дархлаажуулалтаас хоцорсон. Манай улсад сүүлийн 5 жил УГУ вакцины бүрэн тунгаас 69163 хүүхэд хоцорсон байгаа нь улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд томоохон дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.Дэлхий дахинд 2022 онд 182 улс оронд улаанбурхан өвчний 172,084 тохиолдол бүртгэгдсэн бол 2023 оны эхний 3 сарын байдлаар 103 улс оронд 22,510 тохиолдол бүртгэгдээд байгаагийн дунд хил залгаа ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод дөрөвдүгээр сард 2 тохиолдол батлагдсан байна.

Иймээс УГУ вакцинаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдээ харьяалал харгалзахгүй сум, өрхийн ЭМТ-д нөхөн вакцинд хамруулаарай.

Хуваалцах