Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн эмч нарын өдрийг угтаж эмч нартаа хүндэтгэл үзүүллээ

Мөн эрүүлийг хамгаалахын хүндэт жуух бичгээр АНЭ-ын дүрс оношилгооны эмч Ц.Рэгзэдмаа, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Н.Энхтайван нар тус тус шагнагдсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн эмч нарын өдрийг угтаж эмч нартаа хүндэтгэл үзүүллээ
Дэлхийн эмч нарын өдрийг угтаж эмч нартаа хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарт өнөөдөр хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Баярын хурлын үеэр залуу болон дунд ахмад үеийн төлөөлөл болсон эмч нар бусад эмч нартаа хандан баярын мэндчилгээ дэвшүүлж, дурсамжаасаа хуваалцсан юм.

Арга хэмжээний хүрээнд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарыг эрүүл мэндийн яамны болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд эрүүлийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгээр АНЭ-ын мэс заслын эмч Б.Тогтохбаяр, хавдрын эмч Ж.Цэрэнпагма нар урамшуулав.

Мөн эрүүлийг хамгаалахын хүндэт жуух бичгээр АНЭ-ын дүрс оношилгооны эмч Ц.Рэгзэдмаа, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Н.Энхтайван нар тус тус шагнагдсан юм.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө унтах нойр, идэх хоолоо умартдаг элбэрэлт эмч нарт зочид ч халуун баяр хүргэж, хурлын үйл ажиллагаа өндөрлөв.

Хуваалцах