Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Дэлхийн хамгийн хүйтэн цэгийг хиймэл дагуулаас тогтоожээ

Дэлхийн хаана хамгийн хүйтэн байдгийг та бараг гадарлах биз ээ. Өмнөд туйлын төв хэсэгт агаарын температур -93.2 хэмд хүрснийг 2010 оны 8-р сарын 10-нд тогтоожээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн хүйтэн цэгийг хиймэл дагуулаас тогтоожээ
Дэлхийн хамгийн хүйтэн цэгийг хиймэл дагуулаас тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хаана хамгийн хүйтэн байдгийг та бараг гадарлах биз ээ. Өмнөд туйлын төв хэсэгт агаарын температур -93.2 хэмд хүрснийг 2010 оны 8 сарын 10-нд тогтоожээ. Гэхдээ энэ нь урьдчилсан үзүүлэлт гэдгийг судлаачид хэлж байна. Сансарын хиймэл дагуулын төхөөрөмжүүдийн илгээсэн мэдээллийг судлаачид шинжилж байгаа бөгөөд агаарын хэм -94 хэмд хүрсэн байж ч болзошгүй гэнэ.

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1983 оны 7-р сарын 21нд өмнөд туйл дахь Оросын Восток бааз дээр температур цельсийн -89.2 хэмд хүрснийг хэмжиж байжээ. Харин саран дээрх температур цельсийн -238 хэмд хүрдэг байна. Сонирхуулахад 2005 онд Ираны зүүн өмнөд хэсэгт орших Дашти Лут цөлд агаарын хэм цельсийн +70.7 градуст хүрснийг хиймэл дагуулын төхөөрөмж тогтоож байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах