Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган ирэх сард болно

Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн ээлжит чуулган 2018 оны 9 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган ирэх сард болно
Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн Хараагүйчүүдийн Холбоо /WBU/-ны Ази, Номхон далайн бүсийн ээлжит чуулган 2018 оны 9 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэ удаагийн чуулга уулзалтад Дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч болон Ази номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, хараагүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын донор байгууллагын төлөөлөл болсон 100 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.

Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар уригдан оролцож Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Чуулга уулзалтын үеэр улс орнуудын бүх шатлалын нэгжид үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын мэргэжилтнүүд оролцож, хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, дэлхийн улс орнуудын төр засгийн зүгээс уг үйлчилгээг хэрхэн хүргэдэг талаар мэдлэг хуримтлуулах, манай улсын хараагүй иргэдээс хот хөдөөгийн 100 гаруй төлөөлөл оролцож дэлхийн сайн туршлагаас суралцан Монголын хараагүй иргэдийн амьдралд бодитоор нэвтрүүлэх сайхан боломж бүрдэх юм.

Сануулахад, Монгол Улсын хэмжээнд 16 мянган харааны бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо нь олон улсын болон бусад улс орнуудын ижил төстэй байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг байна.

Хуваалцах