“Дэлхийн модны өдөр” “Өв уламжлал” сэдвийн дор Японд болно
Мод хүн төрөлхтний амьдрал, тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд таниулах зорилготой “Дэлхийн модны өдөр” наадам, соёл урлагийн арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг. Тус наадмыг АНУ-ын Олон улсын мод хамгаалах соёлын нийгэмлэг жил бүрийн Олон улсын ой модны өдрөөр тэмдэ
Мэдээллийн алба

Мод хүн төрөлхтний амьдрал, тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд таниулах зорилготой “Дэлхийн модны өдөр” наадам, соёл урлагийн арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг. Тус наадмыг АНУ-ын Олон улсын мод хамгаалах соёлын нийгэмлэг жил бүрийн Олон улсын ой модны өдрөөр тэмдэглэдэг.
Энэ жилийн тухайд дээрх наадмыг “Өв уламжлал” сэдвийн дор ирэх гуравдугаар сарын 17-22-нд Япон улсад зохион байгуулах гэж байна. Тус наадмын хүрээнд симпозиум, олон улсын уран бүтээлчдийн модон сийлбэрийн үзүүлбэр, үзэсгэлэн зохион байгуулагдахын сацуу ардын урлагийн сургалт, хөгжмийн наадам, мод тарих үйл ажиллагаа зэрэг олон арга хэмжээ болно.
Монголын уран бүтээлчид тус наадмын шалгаруулалтад оролцож, дээрх арга хэмжээнд уригдсанаар олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвиж, үзэсгэлэнд оролцох боломжтой аж.


















