Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

"Дэлхийн Монгол залуус" менторшип хөтөлбөр эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад зориулсан “Дэлхийн Монгол залуус” менторшип хөтөлбөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн Монгол залуус" менторшип хөтөлбөр эхэллээ
"Дэлхийн Монгол залуус" менторшип хөтөлбөр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад зориулсан “Дэлхийн Монгол залуус” менторшип хөтөлбөр эхэллээ. Хөтөлбөр 2022 оны тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-аас зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөгч менторууд өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах чөлөөт хэлбэрийн яриа, ярилцлагуудыг долоо хоног бүр зохион байгуулж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагсдад хилийн чанадад суралцах, амьдрах талаарх суурь ойлголтыг менторууд өөрсдийн бодит туршлага дээр тулгуурлан өгөх юм гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах