Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн морьт харвааны тэмцээнд манай тамирчид цомын эзнээр шалгарлаа

Энэ сарын 4-нээс 8-ны өдрүүдэд БНСУ-н Сугчу хотноо морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн морьт харвааны тэмцээнд манай тамирчид цомын эзнээр шалгарлаа
Дэлхийн морьт харвааны тэмцээнд манай тамирчид цомын эзнээр шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-нээс 8-ны өдрүүдэд БНСУ-н Сугчу хотноо морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, ХЯТАД, КАЗАКСТАН, ГЕРМАН зэрэг олон орны тамирчид ирж авхаалж, самбаагаа сорьсон юм.
Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн "ХанМонгол" морьтны холбооны тэргүүн Ш. Цогтхүүгээр ахлуулсан Э. Эрдэнэ, П. Пүрэв-Очир, О. Түмэнбаяр зэрэг тамирчид оролцлоо.

Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи таарч, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болж өнгөрсөн.

Уг нь тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль мөн Grand Prix аваргын Цомын эзнээр тодорсон юм.

Багийн тамирчин Э. Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медалийг авснаас гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирсан юм.

П. Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн бол О. Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.

Сурвалжлагч: Э.Ижилболд

Хуваалцах