“Дэлхийн радиогийн өдөр” өнөөдөр тохиож байна
жил бүрийн 2 дугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн радиогийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, өдгөө тус өдрийг дэлхий даяар 12 дахь жилдээ тэмдэглэж байна.
Мэдээллийн алба

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 2011 оны 10 дугаар сард болсон 36 дугаар чуулганаар жил бүрийн 2 дугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн радиогийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, өдгөө тус өдрийг дэлхий даяар 12 дахь жилдээ тэмдэглэж байна. 2023 онд энэ өдрийг “Радио ба энх тайван” сэдвийн дор тэмдэглэхийг ЮНЕСКО-оос уриалсан.
Радио энх тайван, ардчиллыг дэмжих нэгэн чухал хүчин зүйл юм. Мөн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг олон талаас харуулан баримт нотолгоо дээр суурилсан мэдээллийг олон нийтэд хүргэх замаар дайн, үймээн самуун дэгдэхээс сэргийлдэг.
Нийт сонсогч, үзэгч, уншигчдадаа “Дэлхийн радиогийн өдөр”-ийн баярын мэнд хүргэе.


















