“Дэлхийн шилдэг залуу манлайлагч”-аар Х.Булгантуяа тодорчээ
Олон улсын түвшинд нөлөө бүхий, бодлого боловсруулагчдын төвд байдаг, олонд алдартай, улс орныхоо нүүр царай болсон залуучуудыг шалгаруулсан байна.
Мэдээллийн алба

Аполитик нь /Apolitical/ 2018 оны ирээдүйн манлайлагчдын жагсаалтыг танилцуулж байна.
Энэ оны судалгаагаар Монгол орныг төлөөлж НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Дэлхийн шилдэг залуу манлайлагч”-аар тодорчээ.
Засгийн газрын хамгийн нөлөө бүхий залуучуудын дунд судалгаа явуулж шинжлэх ухаан, тэргүүлэх байгууллагуудын хэдэн зуун нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргажээ.
Олон улсын түвшинд нөлөө бүхий, бодлого боловсруулагчдын төвд байдаг, олонд алдартай, улс орныхоо нүүр царай болсон залуучуудыг шалгаруулсан байна.


















