Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн хурал үргэлжилж байна

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейптаун хотноо 2022 оны 10 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо(A-Web)-ны ерөнхий ассамблейн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн хурал үргэлжилж байна
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн хурал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейптаун хотноо 2022 оны 10 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо(A-Web)-ны ерөнхий ассамблейн V хурал болон “Сонгуулийг хамгаалах нь” олон улсын бага хуралд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран оролцож байна.

Эдгээр арга хэмжээг Өмнөд Африкийн Сонгуулийн хороо, Дэлхийн Сонгуулийн Байгууллагуудын Холбооны Нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулж байгаа бөгөөд ӨАБНУ-ын Сонгуулийн хороо нь тус холбооны даргаар сонгогдон ажиллахаар болжээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо(A-Web)-ны үүсгэн байгуулагч, гишүүн орнуудын нэг юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Хуваалцах