Дэлхийн цунамигийн өдрийн чуулганд Монголоос таван сурагч оролцжээ
“Дэлхийн цунамигийн өдөр-2018” Ахлах сургуулийн сурагчдын чуулган өнгөрсөн сарын 21-нд Япон улсын Вакаяама хотод зохиогдсон байгуулагдсан. Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон ахлах сургуулийн таван сурагч дээрх чуулганы талаарх тайлангаа Япон улсын Монголд суугаа Элчин сайдын яаманд тайл
Мэдээллийн алба

“Дэлхийн цунамигийн өдөр-2018” Ахлах сургуулийн сурагчдын чуулган өнгөрсөн сарын 21-нд Япон улсын Вакаяама хотод зохиогдсон байгуулагдсан. Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон ахлах сургуулийн таван сурагч дээрх чуулганы талаарх тайлангаа Япон улсын Монголд суугаа Элчин сайдын яаманд тайлагнажээ.
Энэ үеэрээ сурагчид “Улаанбаатар хотод гамшгийн аюулыг бодитоор мэдэрч байгаагүй тул Япон болон бусад орны ахлах ангийн сурагчдаас гамшигт өртсөн тухай сонсч, гамшгийн аюулын талаар ойлголттой болсон. Вакаяама хотод болсон чуулганаас сурсан, мэдсэн зүйлээ бататгаж, сургууль дээрээ анимэ ашигласан танилцуулга, нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль, хиймэл амьсгал хэрхэн хийх зэрэг ажил хэрэгжүүлмээр байна” гэжээ.


















