Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын тамирчид удахгүй тодорно

Монгол залуус эзэмшсэн мэргэжлээрээ Дэлхийн ур чадварын олимпод гурав дахь удаагаа оролцох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын тамирчид удахгүй тодорно
Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын тамирчид удахгүй тодорно. Зураг: МҮОНРТ

Монгол залуус эзэмшсэн мэргэжлээрээ Дэлхийн ур чадварын олимпод гурав дахь удаагаа оролцох гэж байна. Ирэх оны наймдугаар сард ОХУ-ын Казань хотноо болох 45 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөх ур чадвартай залуусыг сонгох сүүлийн шатны шалгаруулалтууд энэ өдрүүдэд болж байна.

Гагнуурын тэмцээн энэ сарын 4-7-нд Эрчим хүчний хөгжлийн төвийн харьяа МСҮТ /2-р цахилгаан станцын хажууд/, Цахилгааны мэргэжлийн тэмцээн 6-нд Барилгын политехник коллежид, Өрөг сантехникийн тэмцээн 6-нд Барилгын политехник коллежид, Мужааны тэмцээн 5-6-нд Техник технологийн ПТК, Токарийн мэргэжлийн тэмцээн 5-нд Барилгын политехник коллежид, Үсчний тэмцээн 5-6-нд Барилга технологийн ПТК, Тогоочийн мэргэжлийн тэмцээн 6-нд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байранд тус тус болж Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын багт хэн, хэн багтах нь тодорхой болох юм.

Хуваалцах