Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ДЭМБ коронавирусний цар тахал хурдацтай тархаж буйг анхаарууллаа

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар коронавирусний тахлын 300 мянга тохиолдол бүртгэгдсэнийг тэмдэглээд, халдвар улам хурдацтай тархаж байгааг анхаарууллаа. "COVID-19" халдвар анх дэгдэж эхэлснээс 67

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ коронавирусний цар тахал хурдацтай тархаж буйг анхаарууллаа
ДЭМБ коронавирусний цар тахал хурдацтай тархаж буйг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар коронавирусний тахлын 300 мянга тохиолдол бүртгэгдсэнийг тэмдэглээд, халдвар улам хурдацтай тархаж байгааг анхаарууллаа. "COVID-19" халдвар анх дэгдэж эхэлснээс 67 хоногийн дотор 100 мянган хүн халдвар авсан бол үүнээс 11 хоногийн дараа уг тоон үзүүлэлт 200 мянга болж өссөн байна. Харин сүүлд халдвар авсан хүний тоо дөрөвхөн хоногийн дотор 300 мянгад хүрчээ.

Гэсэн хэдий ч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “траекторыг өөрчлөх” боломжтой хэвээр байгааг онцолжээ. Тэрбээр шинжилгээг авч, хавьтлыг тогтоох стратегийг сайтар баримтлахыг улс орнуудад уриалсан байна.

Мөн гэртээ байж, зайнаас харилцах арга хэмжээг дагаж мөрдөхийг хүмүүсээс хүсээд, эдгээрийг хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг сааруулахад ихээхэн ач холбогдолтой гэж хэлжээ. Гэсэн хэдий ч түүний хэлснээр, эдгээр нь зөвхөн хамгаалах арга хэмжээ тул биднийг ялалтад хүргэхгүй гэсэн байна. /2020.03.24/

Хуваалцах