Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДЭМБ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөрийг батлав

Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы А хорооны хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөр,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДЭМБ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөрийг батлав
ДЭМБ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөрийг батлав. Зураг: МҮОНРТ

Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы А хорооны хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөр, Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулах 2018-2023 оны дэлхийн стратеги төлөвлөгөөний төсөл, Дэлхий нийтийн эм, вакцины хүртээмжийн дутагдалтай байдлыг арилгах арга хэмжээ, Нийгмийн эрүүл мэнд, инноваци, оюуны өмчийн дэлхийн стратеги, төлөвлөгөө, 2018 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр болох Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаарх, Сүрьеэг төгсгөл болгох асуудлууудаар тус тус болох Өндөр хэмжээний уулзалтуудын бэлтгэл ажлын явц, Хөдөлгөөний асуудлаар 2018-2030 онд авч хэрэгжүүлэх дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Нөхөн сэргээх технологийн хүртээмжийг сайжруулах нь, Томуугийн цар тахлын бэлэн байдлын хүрээ;Хэрхийн гаралтай халууралт, хэрхийн гаралтай зүрхний өвчин зэрэг томоохон асуудлууд хэлэлцэж байна.


Тухайлбал, тавдугаар сарын 22-ны өдрийн А хорооны хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019-2023 оны үйл ажиллагааны 13 дугаар ерөнхий хөтөлбөрийг хэлэлцэж, 59 улс, 46 олон улсын байгууллагын төлөөлөл тус тус үг хэлж, хөтөлбөрийг баталлаа. Чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгч, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд уг хөтөлбөрийн төслийг дэмжиж, хөтөлбөрийг батлагдмагц хэрэгжилтэнд нь онцгой анхаарч, ДЭМБ гишүүн улсууддаа бүх талын дэмжлэг үзүүлэн, нягт хамтран ажиллахын чухлыг онцлон хэлэв.

Хуваалцах