ДЭМБ-ын зөвлөх Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
Улаан бурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх зорилгоор 2019 оны 5 сарын 15-наас 25-ны өдрүүдэд 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулах үйл ажиллагааны хүрээнд
Мэдээллийн алба

Улаан бурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх зорилгоор 2019 оны 5 сарын 15-наас 25-ны өдрүүдэд 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулах үйл ажиллагааны хүрээнд ДЭМБ-н Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалт хариуцсан зөвлөх доктор Ананда, ХӨСҮТ-ийн дархлаажуулалт хариуцсан албаны дарга О.Дашпагам, НЭМГ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Энхцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд СХД-ийн Эрүүл мэндийн төвийн нэмэлт дархлаажуулалтын явцтай танилцаж, цаашдын анхаарах асуудал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээнд дүгнэлт, зөвлөмж өглөө.
Дүүргийн хэмжээнд нэмэлт дархлаажуулалтын явц 94 хувьтай явагдаж байна.



















