Денгийн хүний өвчлөлийн тохиолдол илэрлээ
Өвчтөн “А” 23 настай, эрэгтэй. Энэтхэг улсын Дели хотод амьдардаг. Сүүлийн 1 сард Дели хотоос гараагүй өгүүлэмжтэй. Гэр бүл болон ойр орчимд халуурсан ямар нэг зовиуртай
Мэдээллийн алба

Өвчтөн “А” 23 настай, эрэгтэй. Энэтхэг улсын Дели хотод амьдардаг. Сүүлийн 1 сард Дели хотоос гараагүй өгүүлэмжтэй. Гэр бүл болон ойр орчимд халуурсан ямар нэг зовиуртай хүн байхгүй. Халууралт нь тогтмол, 2018 оны 10-р сарын 26-наас халуурч 29-нд энэтхэг улсад байхдаа эмнэлэгт хандсан эмч Денгийн чичрэг байж магадгүй гээд парацетамол ууж ажиглахыг зөвлөсөн.
Монголд 10 дугаар сарын 30-нд ажлаар ирсэн. Онгоцонд явахдаа халуурч байсан. Түүнтэй хамт 3 хүн ирсэн ямар нэг зовиургүй байна. Улмаар 11-р сарын 01-ний өдөр Интермед эмнэлэгт хэвтсэн. Одоогийн байдлаар өвчтний биеийн ерөнхий байдал хүндэвтэр, орчиндоо харьцаатай, хөдөлгөөн идэвхтэй, хордлогын шинжтэй, захын тунгалагийн булчирхай тэмтрэгдэхгүй, 2 нүд улайвтар, арьс салст чийглэг, арьсан дээр 2 хацар, дух, их бие, 2 гарны дотор талаар шигүүвтэр толбон гүвдрүүт улаан ягаан тууралттай, амин үзүүлэлтүүд хэвийн тогтвортой, уруул омголтсон, хэл хуурайвтар, гүйлсэн булчирхай улайлтгүй, хэвлий зөөлөн эмзэглэл үгүй, элэг, дэлүү тэмтрэгдэхгүй, хавангүй байна.
Хариу арга хэмжээ
-ЗӨСҮТ-ийн дуудлагын баг очиж өвчтөнд үзлэг хийж, лабоарторит сорьц дээжилсэн. Өвчтөний биеийн байдалд хяналт тавьж ажиллаж байна
-ЗӨСҮТ-ийн лабораторит ийлдэс судлалын шинжилгээгээр денгийн вирүсийн эсрэгбие IgM тодорхойлоход NTU=60.8 буюу эерэг дүнтэй тодорхойлогдсон. Молекул биологийн шинжилгээгээр өвчтөнөөс авсан сорьцонд денгийн вирүсийн үүсгэгч эерэг тодорхойлогдсон ба III серотип илэрсэн байна.
- Интермэд эмнэлэгт цахимаар “Денгийн чичрэг өвчний халдвараас сэргийлэх тухай” зөвлөмж, лабораторийн шинжилгээний хариуг хүргүүлсэн
- Эрсдэлийн үнэлгээ хийсэн (ШУН, халдвар хариуцсан баг)
- МХЕГ-ийн ХМХ-ын албатай мэдээлэл солилцон ажилласан.


















