“Дэвших зам” вэбинар энэ онд дараах сэдвийн дор зохион байгуулагдана
Сар бүр тухайн сэдвийн хүрээнд салбар салбарын экспэртүүдийг вэбинарын зочноор урьж оролцуулан сонирхолтой мэдлэг, мэдээлэл авч, цаг үеийн хэлэлцүүлгийг өрнүүлэх аж.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний хоёр долоо хоног тутамд тогтмол зохион байгуулагддаг “Дэвших зам” вэбинар энэ онд дараах сэдвийн дор зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна. Сар бүр тухайн сэдвийн хүрээнд салбар салбарын экспэртүүдийг вэбинарын зочноор урьж оролцуулан сонирхолтой мэдлэг, мэдээлэл авч, цаг үеийн хэлэлцүүлгийг өрнүүлэх аж.
Вэбинар нь шийдвэр гаргах түвшний албан тушаалд горилох, улс төрийн сонгуульд нэр дэвших, улмаар иргэдийн итгэлийг хүлээн хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш байдлын зарчимд нийцсэн, тогтвортой хөгжлийн зорилгыг тээсэн бодлогын санаачилгуудыг манлайлан ажиллахад шаардагдах мэдлэг мэдээлэл, ур чадвар, эв санааны нэгдэл, хамтын нөлөөллийн олон талт дэмжлэг үзүүлэх орчин, тулах цэг байх эрхэм зорилготойгоор тогтмол зохион байгуулагддаг.
Сонирхуулахад, “Дэвших зам” вэбинар Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдэд нээлттэй бөгөөд уулзалтын холбоосыг гишүүдийн имэйлээр хүргэх юм байна. Мөн уг холбоосоор нэвтрэн гишүүнээр бүртгүүлэх боломжтой аж.


















