Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дипломат, албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал сол

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дипломат, албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино
Дипломат, албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болох юм.

Хуваалцах