Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дипломат төлөөлөгчдийн газруудын ажилтнуудад онлайн сургалт зохион байгуулав

Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас сүүлийн жилүүдэд дотоодын зарим хууль, тогтоомж, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт орж, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дипломат төлөөлөгчдийн газруудын ажилтнуудад онлайн сургалт зохион байгуулав
Дипломат төлөөлөгчдийн газруудын ажилтнуудад онлайн сургалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас сүүлийн жилүүдэд дотоодын зарим хууль, тогтоомж, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт орж, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын виз олголт, харьяат, нотариат болон консулын үйл ажиллагааны зарим асуудлаар Дипломат төлөөлөгчийн газруудын консулын албан тушаалтнуудад дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор онлайн сургалтыг арванхоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд ГХЯ-ны Консулын газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхимын холбогдох албан тушаалтнууд оролцон хилийн чанадад суугаа ДТГ-уудад ажиллаж буй дипломатуудын сонирхсон асуултад хариулт өгч, хариуцсан салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Цаашид энэ сургалтыг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах