"Discovery" суваг Т.Лхагвасүмбэрэлийн талаар мэдээллээ
Дэлхийд алдартай "Discovery" суваг бусдын гарт амиа алдсан ирвэс хамгаалагч Сүмбээгийн тухай нэвтрүүлэг гаргаж, түүний хэргийн талаар дэлхий нийтэд цацжээ.
Мэдээллийн алба

Дэлхийд алдартай "Discovery" суваг бусдын гарт амиа алдсан ирвэс хамгаалагч Сүмбээгийн тухай нэвтрүүлэг гаргаж, түүний хэргийн талаар дэлхий нийтэд цацжээ. Ирвэс хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг олон улсын байгаль хамгаалагчдын анхааралд өртөж эхэлсэн.
Тухайлбал, Лхагвасүмбэрэлийн хэргийг нухацтай шалгахыг уриалж олон улсын 37 их сургууль, байгууллагын 49 эрдэмтэн хамтран мэдэгдэл гаргаад байгаа юм.


















