Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Дисковер Монголиа 2014” олон улсын чуулга уулзалт эхэллээ

Энэ жилийн “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтыг Уул Уурхайн Яам дэмжиж оролцож байгаа бөгөөд шинэчлэн найруулсан Ашигт Малтмалын Тухай Хууль хэрэгжиж эхэлж буйтай давхцаж буйгаараа өнгөрсөн жилүүдийнхээс онцлог болох аж.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дисковер Монголиа 2014” олон улсын чуулга уулзалт эхэллээ
“Дисковер Монголиа 2014” олон улсын чуулга уулзалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа 2014” олон улсын чуулга уулзалт Монголын хүүхдийн ордонд эхэллээ. Энэ жилийн “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтыг Уул Уурхайн Яам дэмжиж оролцож байгаа бөгөөд шинэчлэн найруулсан Ашигт Малтмалын Тухай Хууль хэрэгжиж эхэлж буйтай давхцаж буйгаараа өнгөрсөн жилүүдийнхээс онцлог болох аж.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эрх зүйн орчин, Алт-Нүүрсний өнөөгийн байдал, Төслийн санхүүжилт, Геологи хайгуул гэсэн сэдэвт хуралдаанууд мөн Газрын ховор элемент сэдэвт салбар хуралдаан болох юм.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн сэтгүүлч А.Энхтуул өгч байна.

Хуваалцах