Долоо хоногийн эхээр говь, тал хээрийн нутгаар хүчтэй шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 04-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 04-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхээр говь тал хээрийн нутгаар хүчтэй салхилан шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 28-нд зарим газраар, 1-3-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 27-28-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, 2-3-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 27-28-нд Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 27-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 28,2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурна. Салхи 27-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м/с, 28,2-3-нд зарим газраар 9-14м/с ширүүснэ. 27-28-нд хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 29-1-нд хүйтний эрч бага зэрэг сулрах ч 2-3-нд өмнөх хоногоос 3-4 хэмаар хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 27-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 2-3нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с, 30, 2,3-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-28-нд ихэнх нутгаар, 30,3-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч 3-4 хэмаар сулхан байна.

Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шуурна. 2-3-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.


















