Долоо хоногийн сүүлчээр цас орж, шуурч хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 9-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 9-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас цас орж, шуурч хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 5-6 нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх ч 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-8-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 0-5 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи 5-7-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-5-нд уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 13-18 хэм хүрч дулаарах ч 6-наас хүйтэрч 7-8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 2-нд зарим газраар, 6-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 6-8-нд зарим газраар 14-16м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 4-5-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 16-21 хэм хүрч дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрнэ, ялангуяа 7-8-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 3-5нд Арц Богдын өвөр хоолойгоор, 6-8-нд зарим газраар 15-17м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 3-5-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-22 хэм хүрч дулаан байна. 2,6-нд ихэнх нутгаар сэрүүн байх ч 7-ноос хүйтэрч 8-9-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 9-14 хэм дулаан байна.


















