Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоодугаар сарын сүүлчийн арав хоногийн хөрсний чийгийн тойм

2022 оны долоодугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоодугаар сарын сүүлчийн арав хоногийн хөрсний чийгийн тойм
Долоодугаар сарын сүүлчийн арав хоногийн хөрсний чийгийн тойм. Зураг: МҮОНРТ

2022 оны долоодугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Баянгол, Ерөө, Орхонтуул, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Гурванбаянд хангалттай, Дархан-Уулын Хонгорын Цайдам, Алтангадас, 6 дугаар бригадын талбай, Дорнодын Халхголд дунд зэрэг, Сэлэнгийн Орхон, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдамд хангалтгүй байна.

Уринш болон гуурстай талбайн хувьд чийгийн нөөц Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Увсын Баруунтуруун, Дархан-Уулын Дарханд дунд зэрэг байна.

Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Дархан-Уулын Дархан, Дорнодын Чойбалсан, Баян-Уул, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хэнтийн Өндөрхаан, хангалттай, Сүхбаатарын Баруун-Уртад дунд зэрэг, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдамд хангалтгүй байна.

Хуваалцах