Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй эмчилгээг дотооддоо хийж байна

Манай улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчний нэг бол цусны цочмог хавдар, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ байсан. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2014 оноос эхлэн цусны үүдэл эсийг өөрөөс өөрт шилжүүлэн суулгах эмчилгээг хийж, 30 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй эмчилгээг дотооддоо хийж байна
Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй эмчилгээг дотооддоо хийж байна. Зураг: МҮОНРТ

ЦАГИЙН ХҮРД: Манай улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчний нэг бол цусны цочмог хавдар, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ байсан. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2014 оноос эхлэн цусны үүдэл эсийг өөрөөс өөрт шилжүүлэн суулгах эмчилгээг хийж, 30 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн онд олон улсад өндөр өртөгтэй хийгддэг донороос донорт үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн таатай мэдээ байгаа юм. Энэ төрлийн эмчилгээ хамгийн багадаа 400 гаруй сая төгрөгөөр хийгддэг. Эрүүл мэндийн салбар тэр дундаа иргэдийн амь насыг хамгаалж байгаа Улсын нэгдсэн төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн хамт олныг энэ удаагийн Цагийн хүрдийн Энэрэнгүй үйлстэн номинацид нэрлэж байна.

Хуваалцах