Дорнод аймаг энэ онд 80 мянга дахь иргэнээ угтан авна
Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын ҮСХ-ны тооцоолсон суурин хүн амын тоогоор төрөлт,
Мэдээллийн алба

Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын ҮСХ-ны тооцоолсон суурин хүн амын тоогоор төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг харгалзан тодорхойлох буюу Дорнод аймгийн харьяат шинээр төрсөн хүүхдийг мэндэлсэн хугацаагаар нь дараалуулан гаргасан жагсаалтаас тухайн хугацаанд нас барсан хүний тоог хасаж тооцон 80 мянга дахь иргэнийг тодруулна.
Одоогийн байдлаар дүн мэдээг 2018 оны 04 дүгээр сарын 15,30-ны өдрүүдэд авч ажиллаж байгаа бөгөөд, 05 дугаар сарын 01-ээс эхлэн өдөр бүр авч бүртгэлжүүлэн ажиллах юм. Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан аргачлалд заасны дагуу мэдээлэл нэгтгэгдэж байна. 80 мянга дахь иргэн тодорсны дараагаар ажлын хэсгээс олон нийтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна.


















