Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймаг цагдан хорих байраа шинэчлэх санал хүргүүллээ

Хур элбэгтэй намрын өдрүүд үргэжилж байна. Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны цагдан хорих байр усанд автаж их хэмжээний ус нэвтэрчээ.

Б.
Б.Энхчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймаг цагдан хорих байраа шинэчлэх санал хүргүүллээ
Дорнод аймаг цагдан хорих байраа шинэчлэх санал хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Хур элбэгтэй намрын өдрүүд үргэжилж байна. Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны цагдан хорих байр усанд автаж их хэмжээний ус нэвтэрчээ. Албаны даргын тушаалаар албан хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж хойшлуулшгүй ажиллагааг зохион байгуулсан байна. Тус цагдан хорих байранд хоригдож байгаа болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 56 сэжигтэн яллагдагч, шүүгдэгчдийг Прокурорын хяналтад авч, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд шилжүүлж, 6 хоригдогчийг батлан даалтад гаргажээ. Ус зайлуулах, усыг соруулах, хоригдогсдыг нүүлгэн шилжүүлэх ажилд тус аймгийн НААҮГ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0132, Зэвсэгт хүчний 327-р ангиуд тус тус дэмжлэг үзүүлж, хамтран ажилласны үр дүнд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хэвийн байдалд орсон аж. Тус албаны цагдан хорих байр нь 1985 онд ашиглалтад орсон Цагдаагийн газрын 4 давхар байрны зоорийн хонгилд байрладаг байгалийн гэрэлтүүлэггүй, чийгшил, дулаан хэвийн хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд ажилладаг гэнэ. Цаашид цагдан хорих байрыг газар дээр гаргаж, ОУ-ын стандартад нийцсэн байр барих, газрын асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх саналыг албаныхан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлээд байгаа аж.

Хуваалцах