Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймагт хүнсний талон авагчийн тоо нэмэгджээ

2017 оны дөрөвдүгээр сард улс даяар зохион байгуулсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны дүн гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт хүнсний талон авагчийн тоо нэмэгджээ
Дорнод аймагт хүнсний талон авагчийн тоо нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

2017 оны дөрөвдүгээр сард улс даяар зохион байгуулсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны дүн гарлаа. Судалгаанд Дорнод аймгийн 15 мянга гаруй өрх хамрагдаж, асуулга бөглөжээ. Амьжиргааны баталгаажих түвшний доод оноог 240-өөр тогтоодог байсан. Тэгвэл энэ жил өндөрсгөж 292 оноонд хүргэсэн байна. Ингэснээр орлого багатайд тооцогдох өрхийн тоо 500-аар нэмэгдлээ.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн иргэдэд багийн ажлын албадаар дамжуулан хүнсний талон олгож эхэлжээ. 2016 онд Дорнод аймгийн 1700 өрхийн 9000 гаруй иргэн хүнсний талон авч байсан бол энэ жилийн судалгааны дагуу 2200 өрхийн 13000 орчим иргэнийг хамруулахаар болж байна.

Түүнчлэн зах зээл дээрх хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан эрхийн бичгээр олгох барааны мөнгөн дүнг өнгөрсөн сараас эхлэн нэмэгдүүллээ. Тухайлбал, хүүхэд 8000 төгрөг, насанд хүрэгчид 13000 төгрөгийн үнэ бүхий барааг талоноор авахаар болжээ.

Б.Отгонбавуу

Хуваалцах