Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймагт ургац хураалт эхэлжээ

Энэ сарын 10-ны байдлаар аймгийн хэмжээнд улаан буудай 800 га, тосны ургамал 740 га, гурвалжин будаа 800 га, эмийн ургамал 800 га-д тус тус ангилан хадалт хийгээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймагт ургац хураалт эхэлжээ
Дорнод аймагт ургац хураалт эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 10-ны байдлаар аймгийн хэмжээнд улаан буудай 800 га, тосны ургамал 740 га, гурвалжин будаа 800 га, эмийн ургамал 800 га-д тус тус ангилан хадалт хийгээд байна. Аймгийн хэмжээнд ургац хураалт 1.4 хувьтай байна. Энэ сарын 11-ний байдлаар Халхгол сумын “Үйзэн тал” ХХК улаан буудайн анхны хураалтыг хийж 180 га шуудаар хурааж, 310 тонн ургац хураан авч, 41.9 тонн улаан буудайг Дорнод гурилын үйлдвэрт тушаагаад байгаа ажээ.

Аймгийн ИТХ-аар 2014 оны долоодугаар сард батлуулсан “Таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах тухай” тогтоолыг тариалангийн аж ахуйн нэжгүүд чанд мөрдөн ажиллаж байгаа бөгөөд Чойбалсан сумын “Дорнод шим агро” ХХК, “Дорнын алтан тос” ХХК-д, Чулуунхороот сумын “Эрээнцав “ХХК-ууд зөрчил гаргасан бөгөөд дээрх аж ахуйн нэгжүүдэд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.2 заалтын хүрээнд торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлагыг аймгийн МХГ-аас хүргүүлсэн байна.

Б.Отгонбавуу /Дорнод аймаг/

Хуваалцах