Дорнод аймгийн 27 сургуульд 14 мянга гаруй сурагч суралцана
2016-2017 оны хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 27 сургуульд 14297 сурагч суралцаж 790 гаруй багш ажиллана.
Мэдээллийн алба

2016-2017 оны хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 27 сургуульд 14297 сурагч суралцаж 790 гаруй багш ажиллана. Энэ хичээлийн үед нэгдүгээр ангийн 60 бүлэгт 1670 сурагч шинээр орно. Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 32 цэцэрлэгт 6141 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм. Энэ нь СӨБ-д хамрагдах нийт хүүхдийн 80 хувийг эзэлж байна.
Түүнчлэн хүүхдийн 32 цэцэрлэгт үндсэн 200 багш, туслах багш 200 хүн ажиллах юм.


















