Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн "80 мянга дахь иргэн"-ийг тодруулна

Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн "80 мянга дахь иргэн"-ийг тодруулна
Дорнод аймгийн "80 мянга дахь иргэн"-ийг тодруулна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны тооцоолсон суурин хүн амын тоогоор төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг харгалзан тодорхойлох буюу Дорнод аймгийн харьяат шинээр төрсөн хүүхдийг мэндэлсэн хугацаагаар нь дараалуулан гаргасан жагсаалтаас тухайн хугацаанд нас барсан хүний тоог хасаж тооцон 80 мянга дахь иргэнийг тодруулах аж.

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн хэмжээнд төрөлт нэмэгдэж, сард 180-200 хүүхэд мэндэлж, шинээр төрсний гэрчилгээ авч байгаа талаар Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлж байна. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалаар эхний буюу 80 мянга дахь иргэн төрснөөс хойш шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд мэндэлсэн хүүхдүүдийг “Үе чацуутан”-аар тодруулан, батламжилна.

Хуваалцах