Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн Баян-Уул сумын 50 га талбайг ойжуулна

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар түймэрт шатсан, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн 50 га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн Баян-Уул сумын 50 га талбайг ойжуулна
Дорнод аймгийн Баян-Уул сумын 50 га талбайг ойжуулна. Зураг: МҮОНРТ

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар түймэрт шатсан, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн 50 га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөсөн.Тус ажлыг Баян-Уул суманд шилмүүст модоор хийж гүйцэтгэх ба ойн санг 50 га талбайгаар нэмэгдүүлэх зорилготой юм.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар шинэчлэглэгдэн батлагдсан норм нормативын дагуу хийнэ.

Нөхөн сэргээлт хийснээр устаж үгүй болох эрсдэлийг бууруулах, ойн санг нэмэгдүүлэх, ан амьтан дүрвэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах